Менежмент Софт ХХК нь 2014 оноос эхлэн Монголын мэдээллийн технологийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид байгууллагын процессыг дижиталжуулах, санхүүгийн байгууллагад зориулсан зээлийн систем, аяллын платформ зэрэг цогц шийдлүүдийг хөгжүүлж, үйлдвэрлэлд найдвартай нэвтрүүлдэг. Манай хамт олон инноваци, мэргэжлийн ур чадвар, урт хугацааны хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэглэгчийн амжилтыг дэмжихийг эрхэмлэдэг.

Алсын хараа

Бидний алсын хараа бол Монгол болон олон улсын зах зээлд инноваци, найдвартай байдал, салбарын онцлогт нийцсэн программ хангамжийн шийдлүүдийг хүргэдэг итгэлтэй технологийн түнш болох явдал юм. Бид байгууллагуудын дижитал шилжилтийг хурдасгаж, аюулгүй, өргөтгөх боломжтой, хэрэглэгч төвтэй системүүдийг хөгжүүлснээр урт хугацааны үнэ цэнийг бүтээдэг.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол санхүүгийн байгууллага, аяллын компани болон бусад салбарын хэрэгцээнд нийцсэн enterprise түвшний программ хангамжийн шийдлүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оршино. Цэвэр архитектур, уялдаа холбоотой интеграц, олон улсын стандартын нийцлийг хангах замаар найдвартай, үр ашигтай үйл ажиллагааг дэмждэг. Бид техникийн туршлага, тасралтгүй дэмжлэг, хүчирхэг түншлэлийн ачаар байгууллагуудын өсөлт, тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулдаг.


Бидний хөгжил

Бидний хөгжлийн замнал — үүсгэн байгуулалтаас өнөөг хүртэлх гол үе шатнууд.

2025

Khutuch.mn нэвтрүүлэлт

Аяллын экосистемийг нэг дор холбох Khutuch.mn платформыг албан ёсоор олон нийтэд нээлээ.

2024

Khutuch.mn хөгжүүлэлт эхэлсэн

Аялал жуулчлалын компаниудыг хөтөч, жолооч, тогооч зэрэг үйлчилгээ үзүүлэгчидтэй уялдуулах платформын хөгжүүлэлтийг эхлүүлэв.

2023

proplus.mn нэвтрүүлэлт

ББСБ, авто ломбард, ХЗХ-д зориулсан зээлийн програм proplus.mn-ийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

2018

Procreditor шинэ хувилбар

Гүйцэтгэл, аюулгүй байдал, интеграц болон UX-ийг сайжруулсан Procreditor-ийн 2-р хувилбарыг гаргав.

“Үүлэн технологи” ХХК байгуулсан

Procreditor шийдлийг бие даасан бизнес нэгж болгон өргөтгөх зорилгоор охин компани байгуулсан.

2014

Procreditor-ийг хөгжүүлсэн нь

Монголын зээл, санхүүгийн байгууллагуудад зориулсан зээлийн удирдлагын системийг амжилттай боловсруулж нэвтрүүлэв.

Компанийн эхлэл

Менежмент Софт ХХК албан ёсоор байгуулагдаж, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлэв.